aura club

Жинхэнэ удирдагч гэж хэн бэ?

06:44 , 2008-3-16 .. Бичигдсэн: Илтгэлүүд .. 12 сэтгэгдлүүд .. Холбоос

“Залгамжлагч” холбооноос зохион байгуулсан “Жинхэнэ удирдагч” лекторын тэмцээний дэд байрын эзэн Л.Цэлмэгсайханы илтгэлийг толилуулъя.

Удирдагч хvний нvд 2 гараас ч их юм хийж чадна

Бенжамин Франклин

Удирдагч!!! Энэ vгийг” сонссон хэний ч сэтгэлд 1 л сvрдмээр бас бахархмаар сэтгэгдэл төрж буй за. Аль ч нийгэм улс vндэстэн, ер нь нийт хvн төрөлхтнийг удирдан-жолоодож явдаг жинхэнэ удирдагч байдаг.
Гэхдээ “ Эрх барих амархан удирдах хэцvv”хэмээн Германы их соён гэгээрvvлэгч Гёте хэлсэнчлэн хvн бvр удирдагч болдоггvй. Тvvхийн хvрдийг эргvvлэх сод билэг удирдагч хvмvvнээ тухайн цаг vе.нь өөрөө төрvvлдэг жамтай. Иймдээ ч удирдагч хvн гэдэг маань цаанаасаа төлөвлөгөөтэй бурхнаас заяатай ажгуу. Цаг хугацаа хэмээх vнэний шалгуураар дэнслэгдэж хvн төрөлхтний тvvхэнд нэрээ мөнхөлж чадсан удирдагчид цөөнгvй.
Гэхдээ тэдний дундаас удирдах арга барилыг төгс эзэмшсэн ЖИНХЭНЭ УДИРДАГЧ нь хэд билээ!!! Өнөөдөр монголчуудын амаар дvvрэн наук буюу шинжлэх ухаан байна.Гэтэл өмнөх таваг нь юу ч vгvй хоосон байна. Бид тэр тавгийг хоолтой байлгах ёстой. Өнөөдөр Монголчууд бид их ярьдаг шигээ ихийг хийж бvтээх ёстой, Ийм учраас энэхvv илтгэлдээ шинжлэх ухааны онолын болоод практик ач холбогдлыг тусгаж өгөхийг зорилоо, Илтгэл бичих vндэс
Аливаа улс орныг жолоодох удирдагч байх хэрэгтэй, Монгол улсын Ирээдvйн удирдагчийг бэлтгэхийн тулд мэтгэлцээн маргаан.чөлөөт бvтээлч шvvмжпэл өрнvvлэх зайлшгvй хэрэгтэй, Иймээс дээрхид өөрийн vзэл бодлоо дэвшvvлзх vvднээс энэхvv илтгэлээ бичсэн болно ,

Илтгэлийн зорилго
Өнөөдөр монголд жинхэнэ удирдагч байна уу? Жинхэнэ удирдагчийг бэлтгэхэд юу юуг анхаарах вэ? Гэсэн асуултуудад хариулт өгч, жинхэнэ удирдагчийн шинж чанарыг тодотгохыг зорьсон болно

Илтгэлийн аЧ холбогдол
Онолын ач холбогдол: Сурагч, vе тэнгийнхэн та бvхний мэдлэгийн бага ч болов мэдээлэл өгөх, удирдах урлаг, удирдагчийн талаарх vзэл , бодлыг тань тэлэхэд онолын ач холбогдол оршино. Практик ач холбогдол: Сурагч, vе тэнгийнхэн маань удирдах урлаг, удирдагчийн талаарх мэдлэгтэй болсноор өөрөө өөртөө дvгнэлттэй хандаж, хувийн зохион байгуулалт сайжирч, мөн алхам дутамдаа удирдах арга барилд суралцахад өчvvхэн ч атугай дагаж мөрдөх vзэл төлөвшvvлэхэд практикийн ач холбогдол оршино.

Yндсэн хэсэг
Ард олны эрх мэдлийн доор аж төрөх л надад юу юунаас эрхэм. Эртний их сэтгэгч Солон
Манай дэлхий дээр амьдрал бий болж, хvм төрөлхтөн vvссэн цагаас хvн хvнээ удирдан жолоодох урлаг хийгээд тvvнийг бvтээлчээр хэрэгжvvлэх удирдагчид нь бэлтгэгдсээр иржээ. Удирдагч гэж ярихын өмнө удирдагч гэж хэн болох, хэзээ vvссэн талаар тодруулюу. Удирдагч гэдэг нэр томъёог МЭӨ 232 онд Грекийн эрдэмтэн Мосе анх дэвшvvлж байсан бөгөөд энэ талаар МЭӨ 230 онд хуралдсан Грек эрдэмтдийн цуглаан дээр хоёр эрдэмтэн энэхvv саналыг дэмжиж удирдагчын дараах шинж чанаруудыг гаргажээ.
Yvнд:
1 Бодох
2. Төлөвлөх
3. Удирдах
Удирдагч гэдэг нь төрийн ч, эдийн засгийн ч , нийгмийн ч ер нь аль ч салбарт удирдах урлагийг хийх хvнийг хзлнэ. Тd: Ерөнхийдөө удирдах урлаг нь иргэдийн 1 хэсгээс боломжийнх нь хэрээр аль боломжтойг нь авч нөгөө хэсэгт өгөхөд оршино хэмээн их гvн ухаанч Вольтер хэлсэн байдаг.
Удирдагч нь бусад хvмvvст vргэлж хэрэгтэй байдаг хvн гэж хэлсэнчлэн удирдагчгvйгээр дээшилж тодорсон ард тvмний тухай тvvхэнд vгvй бөгөөд харин эсрэгээрээ сайн удирдагчаас бvхий л зvйл шалтгаалж байсан. Аливаа нэг төр ялзран доройтсоны улмаас удирдагчид гарч ирдэг нийтлэг шинж чанартай. “Шатны хамгийн дээд гишгvvр дээр олон хvн шуугилдаад л байдаг, харин хэн ч бууж ирдэггvй” гэж эртний хятадын vгэнд хэлсэнчлэн хvн бvр удирдагч байж болохгvй. Удирдагч нь тухайн цаг vе, тухайн орчинд ганц л байх ёстой. Өнгөрсөн vеийн удирдагчдын дvр төрхийг хvний Нийгмийн хөгжлийн явцтай нь холбон авч vзвэл зохилтой.
1. Хvй нэгдлийн vе буюу манай эриний өмнөх vед хvмvvс овгийн зохион байгуулалттай байсан. Араатан амьтдын сvргийн дотор аль хvчтэй нь сvргийн толгойлогч болдог шиг тэр vед овог дотроо хамгийн хvчтэй, биеийн хөгжил сайтай нь удирдагч болж байсан.
2. Дундад зууны vед аль их хөрөнгө мөнгө.эд баялагтай нь эрх мэдэл удирдлагыг хvчээр гартаа авч удирдагч болж байсан. Тоффлерийн “Эрх мэдлийн шилжилт” номонд:” Эрх мэдэл , удирдлагыг олж ирдэг vндсэн 3 хэрэгслийг мөнгө зэвсэг мэдээлэл” гэсэн байсан нь дээрхийн нотолгоо мэт. Гэхдээ энэ vед хараахан мэдээллийн vнэ цэнэ тодроогvй байсан.
3. Орчин vед оюун ухаан, мэдлэг боловсрол, унаган давуу талтай, удирдах авьяастай хvмvvс удирдагч болон тодорч нийгмийн хөгжлийг жолоодож явна.
Ийнхvv өнгөрсөн тvvхээ шинжлэн харж, ирээдvйгээ төсөөлөн бодохын зуур жинхэнэ удирдагч гэж чухам хэн юм бэ? Жинхэнэ удирдагч байсан уу? гэх бодол өөрийн эрхгvй төрнө.
Эртний Хятадын гvн ухаанч, философич Ли Эр / Лаоз/: “Хэрэв хvмvvс чиний араас дагаасай гэж хvсч байвал өөрөө тэдний араас яв” гэж хэлсэнчлэн жинхэнэ удирдагч хvн гэдэг нь ард олныхоо амьдралаар нь амьдарч, зовлонгоор нь зовж, жаргалаар нь жаргаж тэдэнтэйгээ нэгэн бvл болж чаддаг хvмvvнийг хэлнэ. Илтгэгч миний бодлоор төв Азийн элгэн цээжин дээр нvvдэллэн орших Монгол хэмээх энэ нvvдэлчин малчин удмаас төрөн гарсан дэлхийн хэмжээний их удирдагч бол Далай их эзэн богд Чингис юм.
Чингис хаан тvvний хөвгvvдийн байлдан дагуулал нь дэлхийн бусад улсуудын удирдахуйн төв төрт улсыг төвхнvvлж өгсөн. Хvн төрөлхтөний тvvхэнд 13-14 зуун бvхэлдээ “Чингисийн монголын зуун” байлаа. Тэр тvvхэн цаг vе монголыг мэдэрч монголоор амьсгалж байсан юм.
Чингис Тиймээ!! Энэ нэрийг сонсоод дэлхий чичирч байсан тэр зуунуудыг тvvх мартаагvй байхад өнөөдөр бид мартах учиргvй.
Монголын удирдахуйн урлагийн бас нэгэн чухал өв нь эх хvн, эмэгтэй хvнийг хvндэтгэн, залгамж хойч vеэ хvмvvжvvлж чаддаг зарчмыг ямагт эрхэмлэн ирсэн бөгөөд бvсгvй хvний мяндсан ухааныг төрд ашиглах эрдмийг нилээд төгс эзэмшсэн байсан нъ Мандухай сэцэн хатны тvvхэн их хэргээр илэрсэн буй за. Удирдагч хvн өөрийн гэсэн удирдахуйн арга барилтай байх бөгөөд иймээс ч илтгэгч миний бие жинхэнэ удирдагч хvний
1. Удирдахуйн арга барил ур чадвар/гадаад /
2. Удирдагчийн мөн чанар /дотоод сэтгэл / гэсэн асуудлуудыг дэлгэрvvлэн авч vзлээ.

Удирдагчийн ур чадвар /гадаад/ Монголын эртний хаан Атилла нь дараах зарчмуудыг удирдах урлагтаа ашиглаж байжээ. Yvнд;
1) Хvний чин vнэнч чанарыг эрхэмлэх
2) Эр зоригийг эрхэмлэх
3) Эрхэмлэх хvсэл эрмэлзэлтэй хvн амжилтанд хvрдэг
4) Сэтгэлийн тэнхээтэй
5) Биеийн тэнхээтэй
6) Хvнд жинхэнэ ёсоор хvндлэг-дэж чаддаг
7) Эрс шийдэмгий
8) Аливааг урьдчилан хардаг
9) Цагийг vнэлж чаддаг
10) Өрсөлдөгчөө vнэлж чаддаг -
11) Өөрөө өөртөө итгэлтэй
12) Аливаад эхнээс нь тооцоотой хандаж чаддаг
13) Хариуцлагаа гvнээ ухамсарладаг
14) Зорьсон зорилгоосоо няцдаггvй
15) Итгэл найдвар даадаг
16) Нөмөр нөөлөгтэй, тvшигтэй
17) Бусдыг байлдан дагуулах
зэрэг тvvний энэхvv удирдахуйн ур чадваруудыг Чингис хаан бишрэн шvтэж, өөрийн vйл ажиллагаандаа бvтээлчээр хослуулан хэрэглэж байсан юм. Эндээс харахад одоогийн орчин нөхцөлд жинхэнэ удирдагч хvн дээрх чадваруудыг эзэмшсэн байхад илvvдэхгvй буй за.

Удирдагчийн мөн чанар /дотоод сэтгэл!
Хvн гэдэг өөрөө зvрх сэтгэлийн амьтан юм. Иймээс ч хvний амьдралын их багш болбоос хvний дотоод сэтгэл юм. Удирдагч хvн гэдэг зvрх сэтгэл, дотоод хvнээ vргэлж чагнаж байх ёстой. Удирдагч хvний дотоод сэтгэлд дараах эрхэм шинжvvд ямагт байх ёстой юм.
1) Удирдагч хvний хамгийн эрхэм чанар болбоос “ӨӨРИЙГӨӨ БУСДЫН ТӨЛӨӨ ЗОРИУЛАХ”. Өөрөөр хэлбэл удирдагч хvний амьдрал өрөөлийн төлөө өөрийгөө залж зориулахад оршино.
Энэ утгаараа удирдагч байна гэдэг “Өөрийгөө ялж гарах аугаа их сорилт юм”. Учир нь БИ гэж бодохоосоо илvv ТЭД гэж бодож, тэдний төлөө шаналж, тэдний төлөө амьдрах ухамсарт замаар замнадаг.
2) Жинхэнэ удирдагч хvн гэдэг өөртөө хэн бvхэн хvлээн зөвшөөрсөн бодит нэр хvндийг бий болгох ёстой. Хvний олон талт vйл ажиллагаанаас илэрсэн сайн талуудын vндсэн дээр бий болсон итгэл хvндлэлийг нэр хvнд гэнэ. Нэр хvнд бvрэлдэн тогтох vндсэн зам нь удирдагч хvн ард тvмнийхээ төлөө амь биеэ хайхралгvй зvтгэх явдал юм.
Алдар нэрийг олж авах хэцvv
Олж аваад хадгалах бvр хэцvv гэсэнчлэн удирдагч хvн өөрийн нэр төрөө ямагт хvндэтгэн хайрлах ёстой.
3) Хvн удирдана гэдэг vндсэндээ хvний зvрх сэтгэлийг таньж мэдэх, тvvнийг эзэмдэх урлаг юм. Өөрөөр хэлбэл удирдагч хvний, бусдын зvрх сэтгэлийг харж таньж чаддаг билгийн нvд нь хурц байх ёстой. Биеийг нь хураах гэвэл Сэтгэлийг нь тат Сэтгэлийг нь татвал бие нь хаа холдох вэ? хэмээн Эзэн богд Чингис хэлжээ. Хvний сэтгэлийг хураах хамгийн сайн эрдэм бол удирдаж буй хvнийхээ сэтгэлийг ойлгох. Ингэхийн тулд хэлж буй бvхнийг нь сонсч, хvсч буй бvхнийг нь мэдэрч тvvнтэй нийцvvлж шийдвэр гаргах юм.
4) Удирдагч хvний сэтгэл, сэтгэлгээ гэдэг vргэлж залуу, шинэлэг байх ёстой. Ийм ч учраас “Улиг домог болсон хэв шинжит зvйлсийг vгээрээ ч, vйл ажлаараа ч тойр ч бай”!!! хэмээн эртний их сэтгэгч Пифагор хэлсэн бизээ.
5) Удирдагч хvний онцлог шинж нь хэр зэрэг зарчимлаг амьдарснаар тодорхойлогдоно. Иймээс жинхэнэ удирдагч хvн өөрийн удирдахуйн философи, амьдралын зарчимтай байх ёстой.
Жишээ: Чингис хааны удирдахуйн гол философи нь “ Хvчтэй байх явдал бөгөөд би чамайг няц дарна. Тэгээгvй цагт чи намайг няц дарна. Би юу? Чи юу?” гэсэн зарчимд тулгуурлаж байжээ.
6) Жинхэнэ удирдагч нь сэтгэл зvйн хувьд хамгийн хvлцэнгvй, ууч, өгөөмөр байх нь тvvний амжилтын бас нэгэн тvлхvvр билээ. Жишээ: Хаан хvний 35 эрдмээс хамгийн чухал нь хайрлах эрдэм юм. Чингисийн хамгийн хатуу шийтгэл нь уучилж шийтгэх явдал байсан юм.
7) Эх дэлхий маань даяарчлагдаж байна. Даяарчлалын сөрөг vр дагавраас хамгаалах, vндэсний дархлаа бий болгох гол хvчин зvйл нь эх оронч vзэл юм. Удирдагч хvнд vндэсний эх оронч vзэл зайлшгvй байх шаардлагатай.
Өнөөгийн эх оронч vзэл бусдын төлөөх гэсэн сэтгэлд тулгуурлаж байна. Гэхдээ эх оронч vзлийг vндсэрхэх vзэлтэй хэрхэвч хольж болохгvй. Тэгвэл зожигрох аюулд орно;
Энэ бvх удирдах арга барилыг эзэмшиж, хvмvvний сэтгэлийн сайхныг биедээ шингээсэнээр жинхэнэ удирдагч нь хvн төрөлхтний хамгийн сайн сайхан, шударга зvйлийн бэлэг тэмдэг болох ёстой.

Дvгнэлт1
Ухаан солиотой хvнд илд бариулах, шудрага бус хvнд эрх мэдэл олгох хоёр
Дvгнэж хэлэхэд жалга довны vзэлтэй Монголчуудыг чанд сахилга хууль цааз хатуу захиргаадах аргаар нэгтгэж байсан Чингисийн арга бодлого өнөөдөр ч ач холбогдлоо алдаагvйг амьдрал харуулсаар байгаа нь. Тvvнийг ямархан хэмжээний удирдагч байсныг илтгэх биз ээ.
Гэхдээ их дээдэс Чингис дэлхийн амьдрах хэв маягийг тогтоож байсан тэр vеийн ,тvvх болсон алдарт нэр хvндээр Монгол орон Монголчууд бид өнөөдөр амьдарч чадахгvй. Өнөөдөр Чингис байхгvй !!! . .
Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт, улс төрийн социалист системээс ардчилсан системд шилжих шилжилтийн хvнд он жилvvдэд туйлдаа ортлоо хямарсан энэ эх орныг минь авч явах тэр жинхэнэ удирдагч хаана байна вэ?
“ Аливаа боломж гарах болгонд дан ганц өөдрөг сайхан юмны тухай ярьж явдаг хvнд томоохон асуудлаар удирдах урлаг хийнэ гэж найдаж болохгvй “ хэмээн хоёр зууны тэртээд Уильям Хэзлитт хэлсэн байгаа. Өнөөдөр шинэ мянганд биднийг удирдан авч явах шинэ Чингис яагаад төрөхгvй байна вэ. Энэ нь өнөөх л Монголын нийгэмтэй холбовол зохилтой. Yvнийг би 1 жишээн дээр авч vзье
НYБ 1960-аад оны илтгэлдээ дэлхийн хэмгийн залхуу хvмvvсийг Солонгосчууд гэж бичиж байсан. Гэтэл бид Солонгосчуудын ажилсагыг гайхдаг. Монголчууд бид vнэхээр залхуу юмуу гээд бодохоор бас биш. Манайхаас солонгост очиж ажиллаж буй хvмvvсийн ямар ажилсагийг гадныхан гайхдаг. Ингээд бодохоор энд орчин нөлөөлж байна уу гэх бодол төрнө. Гэтэл vгvй юм.
«Ерөөс манай Монголын нийгэмд хvнийг хөдөлгөх, хөгжvvлэх хөшvvрэг алга; Энэ нь 2 зvйлтэй холбоотой
1. Нvvдэлчин ард тvмний амьдралын налгар назгай хэв маяг
2. Хуучин социалист системийн vр дvнд бий болсон амьдын хэв маяг, бэлэнчлэх сэтгэлгээгээр тодорхойлог-дож Өнөөдөр л монгол хvн гэдэг чинь Ази ч биш, Европ ч биш зvгээр л монгол хvн болжээ. Гэхдээ дээрх дvгнэлтэнд сэтгэлээр унах хэрэггvй юм. Монгол улс ардчилсан чөлөөт зах зээл, хувийн өмч, хvний эрх, эрх чөлөө зэрэг нийт хvн төрөлхтний зорилгоо болгосон хvмvvнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулхаар зорьж ардчилсан vндсэн хууль, төр засаг төвхнөж буй таатай нөхцөлд монголын шинэ vе болсон хvvхэд залуусын дотроос ирээдvйн жинхэнэ удирдагч төрөн гарах нь лавтай. Чухам яагаад шинэ vеийнхнийг онцлон авч vзэв гэвэл
Монголын ирээдvй болсон шинэ vе хуучин vе, хоёрын хоорондох сэтгэлгээний ялгаа асар их.
Жишээ: Дуртай газраа хог хаядаг асуудлыг шинэ vе яаж шийдэх вэ? “Бvх газар хогын сав байрлуулна”. Тэгвэл одоогийн засаг төр хоёр л арга хэрэглэнэ.
1 Тогтоол гаргаж хог хаяхыг хориглоно.
2. Хог хаях явдалтай тэмцэх дэд хороо байгуулна. Ингээд ирэхээр бид хvvхэд залуусдаа анхаарал хандуулах нь зvйтэй. 1996 оны 5-р сард УИХ-д МУ-ын хөгжлийн vзэл баримтлалыг хэлэлцэж баталсан. Энэхvv vзэл баримтлалын хоёрт заасан “улс орны хөгжлийн эх сурвалж”-ийг тодорхойлохдоо “Монгол улсын хөгжлийн эх сурвалж бол тасралтгvй хөгжиж байх бvтээлч хvч, эрдэм боловсрол, оюуны болон мэргэжлийн өндөр чадавх бvхий монгол улсын иргэд мөн.” гэжзаасан байгаа. Энэ иргэд нь хvvхэд залуучууд бид бvхэн юм. Ирээдvй өнөөдрөөс эхэлнэ. Ирээдvйн жинхэнэ удирдагч өнөөдөр бэлтгэгдэнэ.
Орчин vеийн удирдах урлаг нь өндөр боловсрол өргөн мэдлэг, овсгоо заль, хvнлэг vзэл хуулийг болон нийгмийг хvндэтгэх vзэлгvйгээр ер явахгvй. Энэ бvхнийг эзэмшсэн жинхэнэ удирдагч болоход нийгэм, эдийн засаг, хуулийн бvхий л vvд хаалга vе тэнгийн найз нөхөд та бидний өмнө нээлттэй байна.
Жинхэнэ удирдагч гэж хэн бэ? Жинхэнэ удирдагч бол шинэ vеийнхэн.
Тэгвэл энэ шинэ vеийнхнээс шигшигдэн гарч, монгол улсын ирээдvйг жолоодон явах жинхэнэ удирдагчийг хэрхэн бэлтгэх вэ?
Yvн дээр илтгэгч миний бие дараах нэгэн санааг оруулюу хэмээн сэтгэлээ. Хаан хvнийг төрсөн цагаас нь эхлэн улсыг удирдахад бэлтгэдэг байсан. Энэчлэн Монгол улс ирээдvйн жинхэнэ удирдагчаа бэлтгэх асуудлыг төрийн бодлогын хэмжээнд авч vзэж ойрын хорин жилийн хэтийн төлөвийг боловсруулах нь зvйтэй. Илтгэгч миний бие энэхvv хэтийн төлөвт багтах ‘Жинхэнэ удирдагч бэлтгэх сургалт”-ын ерөнхий загварыг дараах байдлаар гаргалаа.
1.Сонгон шалгаруулах.
“Хvvхдийн тархи цагаан цаас шиг л байдаг” гэсэн vг бий. Тийм ч учраас жинхэнэ удирдагчийг багаас нь сонгон авч бэлтгэх нь зайлшгvй. Жинхэнэ удирдагч болох хvvхдэд тавигдах шаардлага.
1. Бие бялдарын хувьд эрvvл чийрэг
2. Оюуны өндөр чадамжгай./ Ю тестээр шалгах/
3. Зохион байгуулах авьяастай

2. Бэлтгэн боловсруулах
Дээрх шалгуурыг давсан хvvхдvvдийг удирдах арга барил удирдагчийн ёс зvйд 25 нас хvртэл нь буюу 13 жилийн турш суралцуулна. Сургалтын хөтөлбөр.
1. “Чингэс хааны дэлхийн академи”- н өв их эрдэнэ болсон монгол хаадын гvн ухаан хэмээх монголын хаадуудын суралцан боловсорч байсан удирдах урлагт хичээллэн суралцуулах.
2. Хvн байхын мөн чанар, хvний мөс, хvмvvжил төлөвшилийн ёс зvйд суралцуулна.
3. Орчин vеийн бvхий л ололт амжилтанд тулгуурлан бvтээгдсэн бvхий л хэрэгсэлийг эзэмших чадвартай хослуулах. /гадаад хэл, компьютер, интернет гэх мэт/

З.Yр дvн
1-Энэ бvхний vр дvнд бидний хvсэн хvлээж байсан төгс төгөлдөрт маш их дөхөж очсон жинхэнэ удирдагч бий болно.

Дvгнэлт2
Хамгийн шилдэгт өөрөө суралц Хамгаас шилдэгт бусдыг сурга
Фалес
Грекгийн гvн ухаанч Эпихарм: “Хvний төрөлх чанар гэж юусан билээ? Yлээж хийлсэн арьсан туламнаас ялгаа юун” гэж хэлсэнчлэн өнөөгийн энэ нийгэм маань хvний мөн чанар, хvн байхын утга учрыг яасан их алдагдуулаа вэ? Орчин vед хvмvvсийн хооронд бусдыг бодох болон хувиа хичээх гэсэн хоёр эсрэг тэсрэг vзэл бодлын дайн дэгдэж байна.
Дэлхий ертөнцийн хvн бvрийг амгалан тайван; аз жаргалтай болгохын тулд удирдагч хvн өргөн цар хvрээтэй өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Тэрхvv өөрчлөлт нь зан суртахуун ухамсрын өөрчлөлт байх ёстой.
Жинхэнэ удирдагч хvн жинхэнэ хvмvvжvvлэгч байдаг.
Залуус бид ирээдvйд төлөвлөсөн амьдралынхаа удирдагч нь болох ёстой. Ийм ч учраас энэхvv дvгнэлтэнд оруулах гэсэн илтгэгч миний гол санаа болбоос:
“Хvн бvр, хvvхэд бvр өөрөө өертөө удирдагч байх ёстой” гэсэн санаа юм.
Энэ санаагаа тайлбарлая.
1 .Хvvхэд бvр өөрийн дvv нартаа удирдагч болж, буруу зvйлээс татан авч, улмаар зөв зvйлд чиглvvлэх, хөгжvvлж чаддаг байх ёстой.
2.Эцэг эх нь гэр орноо авч явж чадахгvй, хямралд орсон онцгой тохиолдолд, хvvхэд гэр бvлээ удирдан авч явж болох юм. “Сайн удирдах аргад урьдаар гэр бvлийнхээ дотор суралцаж боловсор” хэмээн философич Хилон хэлсэн.
3. Хvvхэд бvр мөн найз нөхдөө удирдан чиглvvлж, хамтран буруу зvйлээс сэрэмжилж, хөгжиж боловсорч байх.
4. Хvvхэд бvр хамт олон дотроо өөрийн байр суурь, нэр хvндийг олж тэднийгээ удирдан зохион байгуулж, хамтын хvчээр амжилтанд хvрч чаддаг байх. Хvvхэд бvр улс орны иргэн, нийгмийн гишvvний хувьд нэг, нэг дэвшилтэд санаа гарган орчин тойрноо удирдан хөгжилд хvрч чаддаг байх ёстой.
“Хэн ч ариун vйлстэн байжчадна. Мэдээж тийм байхаар шийдвэл шvv дээ” хэмээн Хятадын их сургагч Кvнз хэлсэнчлэн дээрх таван чадварыг өөрийн амьдралд бvтээлчээр хэрэркvvлж чадсан хvvхэд бvр ирээдvйд Монгол улсыг удирдах, эрvvл, эрч хvчтэй нийгмийг бvрдvvлэх чадварлаг иргэд болох юм. Учир нь нийгмийн тухайн салбарт өөрийн vvргийг хамгийн сайн биелvvлдэг, улс орондоо тус болж буй хvн жинхэнэ удирдагч гэсэн vг бий.
Эцэст нь хэлэхэд удирдах арга барил удирдах урлаг гэдэг нь хvн бvр ухамсартайгаар сурч эзэмшиж, бvтээлчээр хэрэгжvvлж болдог амьдралын их шинжлэх ухаан юм.

Өсвөр vе, vе тэнгийн найз нараа!
“Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэсэн ардынхаа сайхан угийг мөрдлөг болгон ухамсартайгаар сурч амьдран ирээдуйн жинхэнэ удирдагч болохын төлөө урагшаа!!


Сэтгэгдэл үлдээх

10:51 , 2011-4-7 .. Бичсэн: Зочин
баярлах баярлах

WoW

04:39 , 2011-3-16 .. Бичсэн: Зочин
Энэ өдрийн мэнд хүргэе. Манай монгол улсад эх орноо гэсэн чин сэтгэлтэй эх оронч удирдагч хүн биднийгээ дагуулвал ч бидний МОНГОЛыг хэн ч зогсоож чадахааргүй хүчирхэг болно доо. Илтгэлээс чинь их зүйл ойлгож авлаа. Өөрийн амьдралдаа хэрэгжүүлэн тэр сайн удирдагч болох болноо. Тэр цагт тантай уулзана ккк-http://www.blogmn.net/images/smiles/26.gif

03:24 , 2010-4-25 .. Бичсэн: Зочин
very nice bailaa chi vneheer uhaantai ym chamaas ih ym medlee amjilt гоё шүү гоё шүү алга ташилт алга ташилт тэврэлт тэврэлт хайртай хайртай хайртай хайртай

хш

10:52 , 2010-4-21 .. Бичсэн: Зочин
yooy tasarhai ain bi neg iimerhuu yum biche gj bodjisiin danch bh shiw de yaj bichne ee хайртай

goe uamaa

02:42 , 2010-4-17 .. Бичсэн: zaya (зочин)
гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү ярзайтал инээх

05:10 , 2010-4-16 .. Бичсэн: Зочин
rolling on the floor ууртай

10:58 , 2010-4-8 .. Бичсэн: oooooooooooooo
алга ташилт sain bn

04:50 , 2009-5-4 .. Бичсэн: sunjee
hi bichsen iltgeliig chne unshlaa goy aguulgatai yumaa amjilt husie
tongue tongue tongue

08:53 , 2009-4-13 .. Бичсэн: Зочин
big grin big grin big grin confused party devil

08:15 , 2009-4-9 .. Бичсэн: Зочин
devil

02:05 , 2008-3-25 .. Бичсэн: shine

үеийнхээ хүүхдүүдэд үлгэр болохуйц илтгэл бичсэнд баяр хүргэе. гэхдээ бие бялдар,оюуны чадамж, гэсэн 3 зүйл байнаа даа энэ гурвын эхэнд хэр зэрэг сэтгэлтэй вэ?, чин хүсэл эрмэлзэлтэй байна уу, багаар хэр сайн ажиллаж чадах бол гэх мэтийн асуултууд гарч ирээд байхийн эдгээрийг бас чухалд үзэх хэрэгтэй шүү дээ.



амжилт

01:15 , 2008-3-25 .. Бичсэн: Зочин
chi ih uhaantai huuhed yum chinii iltgeliig unshlaa. bi chamaas egch l de gehdee chamaas mash olon zuiliig surch medej avlaa. chamd amjilt husey

{ Сүүлийн хуудас } { 1 -р хуудас Нийт хуудасны тоо: 6 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

Шижир
Лектор төв

Ангилалууд

Илтгэлүүд
Илтгэл урлаг
Парламентын мэтгэлцээн
Амжилт
Бусад

Сүүлийн бичлэгүүд

Жинхэнэ удирдагч гэж хэн бэ?
I Have a Dream
Ц. Баатархүү “Ярих урлаг” номноос.
Залуучуудад элбэг тохиолддог бэрхшээлүүд
Илтгэл гэж юу вэ? Илтгэгч гэж хэн бэ?

Найзууд

idiomatic-dormant