aura club | |
Ц. Баатархүү “Ярих урлаг” номноос.Илтгэх урлаг Энэ урлаг нь боловсролын хамгийн эртний салбар болон хөгжиж ирснийхээ хувьд хүнд байх ёстой, хэл ярианы чадвар түүн дотор итгэл үнэмшилтэй, сэтгэл хөдлөлтэй, уран яруу, эрч хүчтэй, сонирхолтой, зөв цэгцтэй ярих онолыг дэвшүүлэн тавьж судалсаар байна. Энэхүү бие даасан шинжилэх ухааны судалагдахуунуудад хэлний үйл ажилгааны бүхий л салбар / аман болон аман бус/ түүн дотор аман хэл ярианы салбарт багтдаг яриаг сонирхолтой, амьд, итгэл үнэмшилтэй, ач хобогдолтой болгох арга хэрэгслүүдийг судалдаг. Гэхдээ уран илтгэл бол яруу найраг, уран зохиол, биш юм. Илтгэх урлаг гэдэг бол цэгцтэй сэтгэж цэгцтэй илэрхийлэх чадвар байдаг. Илтгэх урлаг хүний сэтгэхүйд нөлөөлдөг арга итгэн үнэмшүүлэх, ятган ухуулах зорилготой. Илтгэх урлаг гэдэг бол үгээр зэвсэг хийж , мэдлэг мэдээллээр тэжээгдэн, туршилгаар сайжирч, дүр төрх, үйл хөдлөл дохио зангаагаар амилж байдаг тасралтгүй үргэлжлэх амьд үйл явц байдаг. Илтгэх чадвар хүнийг өөрийг нь хөгжүүлж, өөртөө итгэх итгэлийг бий болгож чадаг урлаг. Илтгэх урлаг өөрийгөө таньж мэдэх бусдад өөрийгөө нээхэд тусалдаг агуу урлаг юм. Илтгэх урлаг эв эеийг эрхэмлэсэн иргэнлэг хүн болоход тусалдаг. Илтгэх урлаг соёлтой, хүнийг сонсож эрхэмлэж сургадаг шинжэлэх ухаан мөн. Илтгэх урлагийн онол 1. Энэ сэдэв хүмүүст сонирхолтой байж чадах уу, үгүй юу. 2. Асуудалтай холбоотой материал хангалттай байгаа эсэх. 3. Цагтаа багтааж ярьж чадах эсэх. 4. Ярих зүйлдээ үнэхээр ёсэтгэлтэй байгаа эсэх. 5. Миний сэдэв болон мэдлэгийн түвшин сонгогчдын сонирхолд нийцэж байгаа эсэх. Оросын алдарт сэтгэл судлаач А. Р. Эльконикийн Илтгэл тавих 18 зөвлөгөө 2. Энгийн төв хувцасласан байх. 3. Илтгэл тавихын өмнө ярих зүйлээ эхнээс нь дуустал урьдаар бодож яв цав болгох нь чухал 4. Хэрэв илтгэгч хэлэх гэж байгаа зүйлээ нэгд нэгэнгүй санаж байгаа бол чөлөөтэй тайван итгэлтэй ярьж чадна. 5. Сонсогчдын өмнө биеэ барих, яриа маань эвгүй болох вий гэж зовох зэрэг сэтгэл зовнил нь илтгэгч хүнд үлэмж саад болдог. 6. Яриагаа чанга тод ойлгомжтой, давтсан нэгэн хэвийн өнгөөр биш, аль болох энгийн бөгөөд утга төгөлдөр байлгах хэрэгтэй. 7. Ярианы өнгийг энгийн болгож болох бөгөөд ярьж байгаа зүйлтэйгээ уялдуулан дуу хоолойныхоо өнгийг сольж өайх хэрэгтэй. Өнгө бол онцлон тэмдэглэж байгаа хэрэг юм. 8. Дохио зангаа хөдөлгөөн нь яриаг амьдралуулах ашигтай боловч түүнийг болгоомжтой хэрэглэх 9. Сонсогчдыг хэсэг хэсгээр нь харж ярих ашигтай. Учир нь тэдэнд тааламжтай байдаг. 10. Илтгэгч гэрэлтэй газраас яриагаа нүүр царайныхаа байдлаар илэрхийлэн гаргах хэрэгтэй. 11. Ямар ч тааламжгүй байдалд бие барих чадвар, хатуу тэвчээрийг илтгэгч хүнээс шаарддаг. Энэ дотроо анхаарал сарниулах ямар ч шалтгаанд авталгүй ярьж байх ёстой. 12. Хэрэв яриа эхлэхийн өмнө мэдэгдэхүйц шуугиан гарч сонгогчдын санаа сэтгэл тогтворгүй байвал юуны өмнө тэр чимээг намдаах, анхаарлаа төвлөрүүлэхэд чиглэгдсэн өгүүлбэр хэлж болно. 13. Нэг хэвийн зүйлийг давтан ярихаас ярихаас зайлсхийх нь зүйтэй. Ийм яриа ялангуяа илтгэлийн эхлэл, төгсгөл хоёрт үлэмж хортой. 14. Ярихдаа нэг үгийг ойр ойрхон хэрэглэхгүй байх нь чухал. 15. Ярианы хэлбэр энгийн ойлгомжтой байвал сайн. Гадаад үг хэллэгийг оруулж болно. Харин түүнийгээ тухай бүрд нь тайлбарлах хэрэгтэй. 16. Лекцээ амжилттай болгохын тулд А. Сонсогчдын анхаарлыг татах 17. Илтгэгчийн гол санаа тодорхой байх нь мекцийн амжилтанд их нөлөөтэй. Хэрэвээ санаа нь нэгээс нөгөөд шилжээд байвал тэр яриаг сонсож ойлгоход хэцүү болно. Тиймээс яриагаа нэгэн нөгөөгөөс урган гарч байхаар төлөвлөх хэрэгтэй. 18. Сайхан яриа гэдэг бол энгийн тод, ойлгомжтой утга төгөлдөр байх ёстой. Лекц 1. Хувийн онцлогт тохируулан бусдыг өөр дээрээ татах байдал. Энэ нь илтгэгч ажил хэргийн болон бие хүний чанаруудыг чадварлагаар хослуулж илтгэлээ бусдад хүргэх хэрэгтэй. 2. Өөрийгөө таниулах аль болохуйц сайн талаас нь илэрхийлэх, түүний зэрэгцээ зан байдлаа байнга хянаж өөртэйгээ ажиллах хэрэгтэй. Илтгэгч сонсогчдыг өөртөө татах таатай имиж бүрдүүлэхэд дараах хүчин зүйлүүд шийдвэрлэх үүргийг гүйцэтгэдэг. Визуальность 1. Жирийн нүдээр харахад мэдэгдэхүйц гэсэн санааг илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл илтгэгчийн гадаад төрх нь тааламжтай сэтгэгдэл төрүүлэхүйц байх ёстой. Дөнгөж учирсан танихгүй хүний талаархи анхны сэтгэгдэл эхний 90 секундэд үүсдэг. Сэтгэл зүйчдийн үзэж байгаагаар энэ нь түүний талаар бодиттой мэдээлэл биш боловч хөндлөнгөөс харахад хүмүүст хэрхэн дүгнэгдэж байгаа байдал нь тусдаг. 2. Хувцаслалт 3. Дохио зангаа 4. Сонгогчидтой холбоо тогтоож дэмжих 5. Илтгэгч нь илтгэлээ эхлэхийн өмнө сэтгэл зүйн пауз 15 – 20 секундэд авах хэрэгтэй. Хэрэв пауз авахгүй бол сонсогчидтой холбоо маш хэцүү байдаг. Хараагаар холбоо тогтоох Энэ холбоо нь харилцааны үр дүнг дээшлүүлдэг. Судалгаанаас үзэхэд харилцагчид бие биенийгээ харилцан сонирхож байгаа бол ярилцлагын цагийн 2 ны 3-ыг нүдээр харьцаж холбоо тогтоодог. Харин 1 ны 3-ыг хандуулбал харилцан сонирхол байхгүй эсвэл тун бага байгаагмйн илрэл юм. Сонсогчдын хариу үйлдлийг хянахын тулд хэдэн хүнийг сонгож ажиглах болно. Сонсогчдын хэмжээнээс шалтгаалж хэмжээнээс шалтгаалж өөр өөр хэсэгт байрласан 3-4 хүнийг ажиглах хэрэгтэй. Гэхдээ зөвхөн сонгосон хүмүүсийг анхаараад бусад сонсогчдыг анхаарахгүй байж болохгүй. Тиймээс илтгэгч нь сонсогчдыг хэд хэдэн бүлэгт хувааж харааны байлгаж холбоо тогтоож хүн нэг бүрчилэн харилцаж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлэх хэрэгтэй. 6. Илтгэл эхлэхийн өмнө заавал мэндчилэх хэрэгтэй. Хэрэв сонсогчидтой танил бол өмнөх уулзалтыг дурдаж таатай байснаа илэрхийлнэ. Илтгэлийн төгсгөлд сонирхон хүлээн авсан талархснаа хэлэх нь зүйтэй. 7. Сонсогчдыг сайшаах Их олон төрлийн тухайлбал; Талархан инээх, ойлгож инээх, байрлаж, дооглож, зөвшөөрч инээмсэглэх гэсэн төрлүүдтэй. Аливаа инээмсэглэл нь заавал хариу инээмсэглэлийг үүсэгдэг. Инээмсэглэл нь сонсогчдын эсэргүүцлийг арилгаж өөрийн тань талаар таалалмжтай бодол, имижийг үүсгэдэг. Инээмсэглэл нь сонсогчдын эсэргүүцлийг арилгаж өөрийн тань талаар тааламжтай бодол, имижийг үүсгэдэг. 9. Орон зайг зохион байгуулах Яаж сайн лектор болох вэ? Сайхан ярих бол урлаг. Сайхан ярих тусам сонсогчдын сэтгэлийн гэрэл нь бадран асдаг. Үгийг онож хэлнэ гэдэг бол бас урлаг. Үг буу зэвсэг шиг хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж бас чадна. Энэ урлагийг эзэмшсэн хүнийг лектор хүн гэж бид ярьдаг. Мэдээж хэрэг лектор болж олон мяган хүний оюун ухааныг эзэмдэхийг хүсвэл Илтгэх урлагийн ач холбогдолыг сайн ойлгосон байх хэрэгтэй. Илтгэх урлагт чин сэтгэлээсээ дурлах хэрэгтэй. Илтгэгч болно гэсэн итгэлтэй байх хэрэгтэй. Хүмүүс ихэвчилэн байнга л ярьдаг хүнийг лектор хүн гэж ойлгодог. Лектор хүн уг нь бага ярьдаг байсан. Харин маш сайхан ярьдаг учраас сайхан яриаг шимтэн сонсох гэсээр байгаад их ярьдаг болгочихсон. Ямар сайндаа АНУ-н еронхийлөгч асан Рональд Рейган Женерал Моторс компанийг сурталчилж өдөрт 14 удаа ярьдаг байсан. Ингэж ярихдаа яаж хэрхэн ярих вэ гэж бодож бэлддэг байжээ. Лектор С.Ганбаатар Монголд хамгийн олон лекц уншсан. Тэрбээр нэгхэн жилийн дотор улсын чанартай хорь гаруй лекцийг уншсан байдаг. Олон нийтийн өмнө ажил төрлөө ярьж байгаа хүнд, эсвэл эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьж байгаа хүнд юу ярих нь чухал байдаг бол лектор хүний хувьд юуг яаж ярих нь ихээхэн чухал. Эцсийн дүндээ юу ярих нь хамаагүй хэрхэн яаж ярих нь чухал болдог. Сайн лекторууд ярьж байгаа зүйлдээ сонсогчдыг хүчтэй татан оруулж, юу л ярина толгой дохин хүлээн зөвшөөрүүлж, хөтөлж чаддаг. Лектор хүмүүс сонсогчдын сэтгэл хөдлөлийг хүчтэй бий болгож сонсох хурд ярих хурдаас түрүүлдэг ч яриа болгоноо бодуулах боломжийг төрүүлдэггүй. Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 3 -р хуудас Нийт хуудасны тоо: 6 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:Нүүр хуудасМиний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудШижирЛектор төв АнгилалуудИлтгэлүүдИлтгэл урлаг Парламентын мэтгэлцээн Амжилт Бусад Сүүлийн бичлэгүүдЖинхэнэ удирдагч гэж хэн бэ?I Have a Dream Ц. Баатархүү “Ярих урлаг” номноос. Залуучуудад элбэг тохиолддог бэрхшээлүүд Илтгэл гэж юу вэ? Илтгэгч гэж хэн бэ? Найзууд |